hicheel surgalt
2011-05-22
Усаа хэмнэцгээе


УСАА ХЭМНЭЦГЭЭЕ. ШҮДЭЭ УГААХДАА АЯГА ХЭРЭГЛЭЖ ХЭВШИЕ.

 

 Ус бол чандмань эрдэнэ. Бид ингэж ярих дуртай. Харин тэгвэл бид усаа чандмань эрдэнийн зэрэгт хүрч хайрлаж чаддаг билүү. Үгүй ээ бидний ихэнхи нь усыг хэрэглэхээс өөрөөр хайрлаж хамгаалж бас чадахгүй л байна.Дэлхийн 3ний нэгийг ус эзэлдэг учраас бид яаж ч хэрэглэсэн та дуусахгүй гэж бодож байна уу. Тэгвэл та эндүүрч байна. Энэ их усны нөөцийн зөвхөн 1 хувийг л хүмүүс бидний хэрэглэж болдог ундны ус эзэлж байна. Харамсалтай нь хүмүүс бидний буруутай үйл ажиллагааны улмаас ундны усны хэмжээ жил ирэх тусам багасаж, цэвэр уст гол мөрөн ширгэн алга болж байна. Монгол орны хувьд 2008 онд хийсэн судалгаанаас харахад 1,200 гол мөрөн 2,600-н нуур цөөрөм, 23,000 горхи булаг ширгэж алга болсон байдаг байна. Энэ бол бидний эмгэнэл. Улаанбаатарчууд бид ч гэсэн ундны усны гол эх үүсвэр болох Туул гол болон түүнд цутгадаг голуудыг нүдэн дээрээ ус нь багасаж алга болж байхыг харж байна.  

 

Өдөр ирэх тусам ховордож буй энэхүү усаа Улаанбаатарчууд бид хэрхэн хэрэглэж байна вэ?

 

Судалгаанаас харахад гэр хороололт нэг өрхийн усны хэрэглээ 7-10 литр байдаг бол орон сууцны айлын өрхийн хэрэглээ 250-450 литр байдаг гэдэгт та итгэх үү. Үүнийгээ бид мэддэг билүү.

Танайх өдөрт хэдэн литр ус хэрэглэдэг вэ? Бидний ихэнхи нь үүнийг хэлж мэдэхгүй л байх. Харин та бид бидний энэ хэрэглэж байгаа ус зүгээр л урсаж байдаг гэдэгт итгэх үү.

 

Тоо баримтыг харцгааяа

·         Бидний хэрэглэдэг усны 3ний 2 нь банны өрөөнд хэрэглэгддэг. Та өдөрт 250 литр ус хэрэглэдэг бол үүний 170 литрийг нь баннад хэрэглэдэг гэсэн үг.

·         Та нэг дусал ус л гойжуулж байна гэж бодож байна уу. Тэгвэл дусал бүхэн нийлээд өдөрт 4 литр, сард 120 литр, жилд 1440 литр ус болдог. Энэ нь гэр хорооллын айлын 180 өдөр хэрэглэх ус.

·         Та шүдээ угаахдаа крантаа хаагаагүйгээс болж 5-10 литр усыг урсгаж байдаг

·         Жорлонгийн суултуурын усыг нэг удаа татахад 8 литр усыг хэрэглэдэг.

·         Саваар зөөж хамгийн ихдээ 50 литр усаар л машинаа угаах боломжтой байхад даралттай ус хэрэглэснээр 500 литр усаар машинаа угааж байдаг

·         Та 5 минут шүршүүрт ороход ваннад усанд орсноос 3 дахин бага ус хэрэглэдэг бөгөөд 400 литр усыг хэмнэх боломжтой.

Та гайхаж байна уу. Энэ бол мянга мянган ийм жишээний энгийн л хэд нь

Та тэгвэл усаа хэмнэхэд хувь хүнийхээ зүгээс юу хийх боломжтой вэ?

 

Усаа хэмнэх талаар бид маш олон зүйлийг хийж болно. Үүний нэг энгийн хялбар арга нь шүдээ угаахдаа аяга хэрэглэх

-          Аяга хэрэглэж шүдээ угаахад та ердөө 250 грам ус хэрэглэнэ. Ингэснээрээ та 4.750 литрээс 9.750 литр хүртэл усыг хэмнэх боломжтой

-          Өдөрт хоёр удаа шүдээ угаадаг гэвэл 9.5 литрээс 19.5 литрийг сард 285 литрээс 585 литр жилд 3420 литрээс 7020 литр усыг хэмнэх боломжтой. Энэ нь гэр хорооллын 425-аас 877 өдрийн хэрэглээ байдаг. Харин та энэ усаар зөвхөн шүдээ угаасаар л.

Та хэрэв шүдээ угаахдаа аяга угаагаад хэвшчих л юм бол усны үнэ цэнийн мэдэрч, усыг илүү хайрладаг болно гэдэгт бид и тгэлтэй байна. Хүн бүр энэ алхамыг хийх ёстой. Харин энэ танаас л өнөөдрөөс л эхлэх болно.

 

Өнөөдөр үрж байгаа усны дусал бүр бидний ирээдүйдээ төлөх ёстой өр. Харин бага зэргийн сахилга бат, ирээдүй их дэлхийгээ хамгаалах гэсэн сэтгэл л байвал бид усаа хэмнэж чадна.

Comments

2019-04-08 -

Бичсэн: Зочин

хшшшшшшшшшшшшшшшшшш

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. clip
. pdf
. Монгол Улсын төрийн дуулал
. Heal the world
. Яаж өндөр болох вэ?
. Усаа хэмнэцгээе
. сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
. Гэрийн даалгавар
. цахим хэрэглэгдэхүүн
. Цахим хичээл
. тест
. цахим үзүүлэн
. цахим хэрэглэгдэхүүн
. цахим хэрэглэгдэхүүн
. hicheel

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Youtube.com
. Facebook

Найзууд

Бичлэг: 6 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax